usa-holog-ongots

Хятадын талаас АНУ-ын цэргийн хөлөг онгоцуудад татгалзсан хариу өглөө

АНУ-ын цэргийн хоёр хөлөг онгоц Хонгконгийн боомтоор дайрах зөвшөөрөл хүсэхэд Хятадын талаас татгалзсан хариу өгсөн тухай АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын Номхон далайн флотын албан ёсны төлөөлөгч Нейт Кристенсен мэдэгдлээ. Мөн Хятадын талаас яагаад татгалзсан шалтгааныг тодруулахыг хүсчээ.

Бээжингийн зүгээс АНУ-ыг Хонгконгтой холбоотой улс орны дотоод асуудалд нь оролцлоо гэж нэг бус удаа шүүмжилсэн юм. Энэ сарын эхээр Хонгконг дахь Америкийн дипломатчид эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулагчидтай уулзсан гэсэн мэдээлэл гарсны дараа Хятадын талаас хотын дотоод хэрэгт оролцохгүй байхыг шаардсан байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын “Ю-Эс-Эс Бэй” хөлөг онгоц ирэх бямба гарагт, “Ю-Эс-Эс Лэйк Эри” пуужингийн крейсер ирэх есдүгээр сард Хонгконгт орж ирэхээр төлөвлөж байсан юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц хамгийн сүүлд дөрөвдүгээр сард Хонгконгийн боомтод орж иржээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих