japan-wedding

Япончуудын 70 орчим хувь нь гэрлэлтийг “ЧУХАЛ БИШ” гэжээ

Япончуудын 70 орчим хувь нь гэрлэлтийг чухал биш хэмээн үзэж байгааг телевизийн “NHK” сувгийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

“NHK” сувгаас энэхүү судалгааг 1993 оноос явуулж эхэлсэн бөгөөд гэрлэлтийг чухал биш гэж үздэг хүмүүсийн тоо хамгийн өндөр хэмжээнд хүрсэн нь энэ болсон байна. Насны ангиллаар авч үзвэл, 30 гаруй насны хүмүүсийн дийлэнх буюу 88 хувь нь гэрлэхгүй амьдрахыг хүсч байна гэж хариулжээ.

“Гэрлэсэн хос хүүхэдтэй байх ёстой гэж бодож байна уу?” гэдэг асуултад санал асуулгад оролцогчдын 60 хувь нь “тэгэж бодохгүй байна” гэж хариулсан бол 33 хувь нь “байх ёстой” гэх хариултыг өгсөн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих