Jakarta

10 сая хүн амтай Жакарта хотыг нүүлгэнэ

Индонез улсын Үндэсний хөгжлийн сайд Банбан Броджонегоро хэвлэлийнхэнд “Нийслэл Жакарта хотыг нүүлгэхээр төлөвлөж байна” гэж мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

Нийслэл Жакарта хотыг яаралтай нүүлгэн шилжүүлэхгүй бол байгалийн хүчний улмаас живэх эрсдэлтэй байгаа гэнэ. Жакарта хотыг нүүлгэн шилжүүлэх ажил хамгийн багадаа 7-10 жил шаардлагагүй гэнэ. Жакарта хот 10 сая оршин суугчтай ба дагуул хотуудыг нийлүүлбэл ойролцоогоор 30 сая хүн амтай болно.

Шинэ нийслэл хот Индонезийн бүлэг арлуудын зүүн хэсэгт байгуулахаар төлөвлөжээ. Шинэ хотыг бүтээн байгуулахад хамгийн 30-33 тэрбум ам.доллар шаардлагатай аж.

Хойд Жакарта 10 жилийн турш 2,5 м-ээс доошилж, зарим хэсэгт нь 25 см-ээр суусан байна. Энэ нь далайн эргийн дэлхийн томоохон хотуудын дунджаас хоёр дахин их юм. Жакарта жилд дунджаар 1-15 см доошилж, бараг тэн хагас нь одоо далайн түвшнээс доогуур байна. “Ирэх 2050 он гэхэд Жакарта хотын 95 хувь нь живнэ” гэж Бандунг Технологийн Иститутийн Жакартагийн газраас мэдэгдсэн билээ.

Индонез улсад саяхан Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Өнөөгийн төрийн тэргүүн Жоко Видодо улиран сонгогдох нь тодорхой болоод байгаа. “Сонгуулийн эцсийн дүн ирэх сарын 22-нд гарна” гэж Сонгуулийн хорооноос зарлажээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих