coronavirus-edgsen-irged-2020

КОРОНАВИРУС: Банкууд богино цагаар ажиллана

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг цуглуулахгүй байх зорилгоор банкууд өнөөдрөөс ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Тодруулбал, “Голомт”, “Хас”, “Төрийн банк” гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цагт хүртэл иргэдэд үйлчлэхээр болжээ.

~Банкууд богино цагаар ажиллана~

Харин “Худалдаа хөгжлийн банк” одоогоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдийн онлайн банкны ашиглалтыг дэмжих зорилгоор цахим гүйлгээнийхээ шимтгэлийг 0 төгрөг болгоод байна. “Капитрон банк” мөн цахим гүйлгээнийхээ шимтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тэглэжээ.

Банкуудын цагийн хуваарь, үйл ажиллагааны талаар Банкуудын холбооноос нэгдсэн зохион байгуулалт хийгээгүй ч цаашид цахимаар банкны олон үйлчилгээг авах боломж бүрдэж байгаатай холбоотойгоор банкуудын цагийн хуваарь богиносно гэдгийг мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих