e-barimt-2020.jpge

НӨАТ: Арван саяын 6 азтан тодров

НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол өчигдөр /2020-01-19/ нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохирлоор 2019 оны 12 дугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, 2020 оны нэгдүгээр сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 29.340.384 баримт хамрагдсанаас:

  • 10 сая төгрөгийн 6,
  • 5 сая төгрөгийн 25,
  • 1 сая төгрөгийн 232,
  • 100 мянган төгрөгийн 2667,
  • 30 мянган төгрөгийн 26378 баримт тохиролд таарч, нийт 29.308 иргэн азтан боллоо.
  • Энэ удаа 60 сая төгрөг хожих супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 40218344 байв.

Ташрамд дурдахад энэ 2020 онд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор хуулинд тусгаад байгаа. Өнгөрөгч 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаах олгох талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих