2018 онд Дэлхийд нэрээ цуурайтуулсан Монголчууд

Ихэр охид Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдлээ

Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авлаа. БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон юм.

Хакүхо М.Даваажаргал 800 дахь ялалтаа авч түүхэн амжилтын эзэн боллоо

МУХБ, МУГТ, “Миягино” дэвжээний их аварга Хакүхо М.Даваажаргал Ёкозүна цолтой 800 дахь ялалтаа авч урьд өмнө ямар ч их аварга хүрч байгаагүй агуу амжилтын эзэн боллоо. Тэрбээр Аки башёгийн 8 дахь өдөр давсанаар 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж ёкозүна цолтой 800 давлаа. Хэн нь Хакүхо аваргын Макүүчид 994, карьерынхаа 1088 дахь даваа нь байлаа. Хакүхо аварга 44 удаа уналгүй качикоши хийхдээ 31-т нь түрүүлж байжээ.

Г.Угалзцэцэг дөрөв дэх удаагаа Дэлхийн аварга боллоо


Тайланд улсад болсон бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас оролцсон тамирчдаас Г.Угалзцэцэг 165 см өндөртэй классик болон +30 насны ангилалд дараалан түрүүлж хос алтан медаль хүртэж Монгол төрийн дууллаа хоёр дахин эгшиглүүллээ. Тэр дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ бөгөөд хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн Монголдоо анхны тамирчин гэгдэх болов. Г.Угалзцэцэг өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн гурвантаа түрүүлсэн юм. Саяын ДАШТ-ээс Монголын тамирчид нэг аваргатайгаас гадна мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртсний дотор Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо нь дэлхийн аваргын хүрэл медальтны нэг болж ээжийнхээ үргэлжлэл болох ирээдүйтэйгээ харууллаа. Ноднин ээжийгээ Азийн аваргад гурав дахь удаагаа түрүүлэхэд Мойлоо охин мөн хүрэл медаль авч байсан юм билээ.

6 настай Л.Батжаргал охин Дэлхийн аварга боллоо


Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн 1-р ангийн сурагч 6 настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал Малайз улсын Куала лампур хотод болсон Дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд түрүүлж Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна. Мөн тус тэмцээнд оролцсон Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням дэд аварга, Эрдмийн далай сургуулийн сурагч Г.Жамьянмядаг гүнзгий түвшинд 2 дахь жилдээ орж мөнгөн цом хүртсэн байна.

Монгол залуу Японы барилгын инженерийн тэргүүн зэрэг авлаа


Монгол залуу Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг авчээ. Н.Баянмөнх энэхүү зэргийг авснаар Японд барилгын хязгаарлалтгүй ямар ч том барилга дээр ахлах инженерээр ажиллах эрхтэй болж байгаа аж. Мөн энэ зэргийг авч байгаа анхны Монгол хүн болсон юм. Дэлгэрэнгүйг …эндээс уншина уу.

Мэс засалч Ж.Чинбүрэн Дэлхийд данслагдлаа

Эртний академийн Хүндэт гишүүний дипломыг Ази тивээс 2 хүн авсаны нэг нь Японы мэс засалч, 2 дахь нь Ветьнам улсын Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг Макучи нар болж байсан бол 3 дах нь Монголын мэс засалч Ж.Чинбүрэн боллоо.

Дэлхийн шоколад урлалын тэмцээнд Монгол бүсгүй алтан цомын эзэн боллоо

Австралийн Мельбурн хотноо болсон Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын анхан шатны тэмцээний шоколадны төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн боллоо.  Тэрээр 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал бүхий бүтээлийг урласапн байна. Тус тэмцээнийг Австралийн Нарийн боов, шоколад, зайрмагны олон улсын холбоо болон “Euroquip” хоолны үйлчилгээний байгууллагаас зохион байгуулсан бөгөөд орон орны олон тогоочид хүсэлтээ өгснөөс 21 хүнийг Австралийн Сиднейд шалгаруулж эцсийн шатанд 8 хүний бүтээлийг ийнхүү өрсөлдүүлжээ. Ч.Бүжинлхамын бүтээлийн хувьд нийт 35кг жинтэй цэвэр шоколадаас бүтсэн бөгөөд өнгөт деталуудыг какаоны тосыг хүнсний будагтай хольж гарган авсан аж. Мөн хоёр төрлийн шоколадны цуглуулга хийсний нэг нь чацаргана, макадамиа самар, ром дарстай бол нөгөөх нь ислэг интоор болон сарнайн дарсны орцоор хийжээ. Тэрээр бүтээлээ хийхэд сар хагасын хугацааг зарцуулжээ.

Б.Марал дэлхийг гайхшруулж байна


АНУ-д төрсөн Монгол охин Б.Маралын талаар тус улсын хэвлэлүүд онцолж байна. Марал охин 4 настайгаасаа уран нугаралтаар хичээллэдэж эхэлжээ. Тэрээр дэлхийд алдартай Нарны Цирк /Cirque du Soleil/-ийн “O” шоунд ажилладаг, АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо амьдардаг Ж.Эрдэнэчимэг багшийн шавь болсноор уран нугаралтаар хичээллэх гараагаа эхэлсэн байна. Хичээлдээ суухын тулд Америкийн зүүн зүгээс баруун зүг хүртэл нүүсэн гэнэ. Түүний амжилтуудаас дурдал хамгийн анх 2013 онд 6 настай байхдаа Лас вегасын алдартай “О” шоуны зохион байгуулдаг “One drop” шоунд тоглож байсан. Түүний дараа 2017 онд “Vegas international variety act festival” young stars төрөлд оролцоод алтан медаль авсан бөгөөд “2017 viva fest young stars overall champion” болжээ. Мөн 2018 онд “Vegas international variety act festival” emerging artist төрөлд буюу тус төрөлд насанд хүрэгчидтэй өрсөлдөж аваргын цомыг авсан байна. Түүнчлэн “Little big shots” шоунд урилгаар оролцож, “America s got talent”-д оролцож байсан авьяаслаг охин юм.

Бүжгийн охид ДАШТ-ээс алтан медаль хүртлээ


АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон “Сургуулиудын болон үзүүлбэрийн багуудын ДАШТ-2018” тэмцээнээс “high kick” төрөлд алтан медаль хүртсэн байна. Уг баг нь 13 хүний бүрэлдэхүүнтэй аж.  Мөн үүнээс гадна freestyle pom төрөлд хоёрдугаар байранд орж, багийн нийлбэр дүнгээр 6 дугаар байранд оржээ. Дашрамд дурдахад уг спортын төрөл нь 2024 оноос Олимпын төрөлд багтах эсэх асуудлыг Олон Улсын Олимпын Хороо хэлэлцэж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих