toonot

“Toonot volume 2” цомог мэндэллээ

“Тоонот” студийн хамт олон “Toonot volume 2” цомгоо гаргажээ. Тэд 2018 оноос залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлээр сонсогчиддоо бэлэг барьсаар байгаа юм.

Тус студийн хөгжмийн найруулагч, дууны инженерээр Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нар ажилладаг.

Тэд өнгөрсөн зургаадугаар сард “Toonot volume 1” нэртэй цомог гаргасан бол энэ удаа хоёр дахь бүтээлээ “өлгийджээ”.

Энэ удаагийн цомогт тус студийн уран бүтээлчдээс гадна реппер B.A.T, дуучин Б.Маралжингоо, регги дуучин Ratabuzz нартай хамтарсан дуу багтсан бөгөөд цомгийн баяраа маргааш “iloft” клубт тэмдэглэхээр болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих