37-r tochka

“37-р точка” ОАУСК ирэх сард нээгдэнэ

Олон улсад туршигдаад хэдийн амжилттай хэрэгжиж яваа тус стандартыг Монголд нэвтрүүлэх зорилготой “37-р точка” олон ангит уран сайхны кино ирэх есдүгээр сарын 7-ноос “NTV”, “Star” телевизээр гарах гэнэ. Уг бүтээлийг “Фантастик” продакшны залуус “Скайтел” групп, “Үнэт” продакшн, “Редпойнт” медиа студитэй хамтран бүтээсэн байна.Энэ жил 10 насныхаа ойтой золгож буй уг продакшны хамть олон өмнө нь “Миний ах атаман”, “Маш нууц 1,2”, “Зүрхний хилэн” зэрэг бүтээлийг үзэгчдэд хүргэсэн юм.

“37-р точка” нийт хоёр бүлэг, 20 ангитай. Долоо хоногт 60 минутын үйл явдал бүхий зөвхөн нэг л анги гарах аж. Мөн хавар, намар хоёр улирал гаргахаар төлөвлөжээ. Нийт 15-20 гол дүртэй, 200 орчим уран бүтээлч ажилласан “37-р точка”-ийг бүтээхийн тулд 2016 оноос эхэлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1.5 (2 votes)

Сэтгэгдэл бичих