monhshur

Ой тогтоолтын тамирчдын олон улсын чансааг Н.Мөнхшүр шинэчлэв

Ой тогтоолтын тамирчдын олон улсын чансаа шинэчлэгдлээ. Түүнчлэн шинэ чансаанд багтсан зургаан мянга гаруй тамирчныг дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж байна.

Өмнө нь ой тогтоолтын тамирчдын дэлхийн чансааг алдарт тамирчин Алекс Муллен сүүлийн гурван жил тасралтгүй тэргүүлж байсан билээ. Тэгвэл энэ спортын 28 жилийн түүхэнд анх удаа чансааг тэргүүлсэн эмэгтэй тамирчин нь Н.Мөнхшүр болж байна. Тэрбээр 2016 оноос эхлэн уг спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөрийн дэлхийн аварга, Ой тогтоолтын Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон.

Түүнчлэн Н.Мөнхшүр БНХАУ-д болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд өөрийн ихэр Н.Энхшүрийн хамт оролцож, дэлхийн рекордыг шинэчилснээр хамтдаа Гиннесийн номонд бичигдсэн. Мөн Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өнгөрсөн онд ОХУ-ын “Россия – 1” сувгийн “Incredible people” буюу “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцож, 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих