Serena Williams

38 настай Серена Уильямс 16-д эрэмбэлэгдэх болжээ

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотод болж байна. Өчигдөр /2019-01-21/ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болж, шөвгийн наймд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо.

Дэлхийн чансааг тэргүүлж явсан АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс Румыны С.Халепийг 6:1, 4:6, 6:4-өөр хожиж, шилдэг наймд үлдлээ. Серенагийн дараагийн өрсөлдөгч нь тус тэмцээнд долоод эрэмбэлэгдэн тоглож байгаа Чехийн Каролина Плишкова юм.

“Их дуулга” тэмцээний 23 удаагийн түрүүт Серена Уильямс 16-д эрэмбэлэгдэн тоглож байгаа ч дэлхийн чансааг тэргүүлэгч Халепийг хожлоо.

Энэ жил 38 настай Серена 2017 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ бие давхар байсан билээ. Тэрбээр бизнесмен Алексис Оганянтай гэрлэж, охинтой болсон ч 2018 онд дахин талбайд гарсан юм. Тодруулбал, 2018 оны зургадугаар сард Францын нээлттэй тэмцээний дөрөвдүгээр тойрогт шалгарсан бөгөөд “Уимблдон” болон Америкийн нээлттэй тэмцээний финалд үлдсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих