Coffee_uuh_tsagiin_huwaari

Кофе уухад тохиромжтой үе

~Кофе уухад тохиромжтой үе~

Кофе хэмээх зүйлгүйгээр зарим хүмүүсийг төсөөлөхөд ч бэрх байдаг. Кофе уух соёл нь Араб улсаас гаралтай боловч улс, үндэстэн бүр өөрийн өнгө аясыг кофе уух ёс жаягт оруулж өгсөн байдаг байна. Өөрийн Кофенд агуулагдах кофейн нь тархиний мэдрэлийн булчирхайнуудыг сэрээж амрах хариу үйлдлийг саатуулдаг

Эрүүл мэндийн судлаач, доктор Сара Бреуэрийн хэлж байгаагаар өдрийн эхний нэг аяга кофег өглөөний 10 цагаас өмнө ууж болохгүй гэнэ.

Тэрээр энэ талаар, “Кофе уух тохиромжтой цаг нь таны ген, амьдралын хэв маягаас шалтгаалдаг. Өглөөний 8, 9 цагийн үед хүний биед кортизол гэх стрессын даавар ихээр ялгардаг учир энэ үед кофе ууж болохгүй. Учир нь кофейн стрессыг улам нэмэгдүүлдэг.

Цусан дахь кортизолын хэмжээ өглөө сэрснээс 1,30-2 цагийн дараа буурдаг” гэжээ.

Кофе уух зохистой цагийн хуваарь

10:00 Өглөөний кофе

Энэ үед таны цусан дахь кортизолын хэмжээ багасна. Харин кофе уусны дараа цусны даралт ихсэж 1,30 минутын турш анхаарал төвлөрөхөд тусладаг байна.

14:00

Үдийн 11:30-13:30-ийн хооронд цусан дахь сахарын хэмжээ ихсэж өлсөх мэдрэмж төрдөг. Үүнээс болж кортизолын хэмжээ дахин нэмэгддэг байна. Харин 14:00 цаг гэхэд өглөөний кофены үйлчилгээ буурч стрессын даавар багасаж эхэлдэг учир ахин нэг аягыг уухад илүүдэхгүй.

17:00

Өдрийн сүүлийн аяга кофег 17:30 – 18:00 цагийн үед уухад тохиромжтой. Ингэснээр шөнө нойргүйдэх аюулгүй гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих