Dakar Rally

“Дакар Ралли-2019” тэмцээнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцоно

 Ирэх долоо хоногт Перу улсад эхлэх “Дакар Ралли-2019” тэмцээнд хамгийн олон буюу 17 эмэгтэй тамирчин оролцоно гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдээлэв.

Энэ удаагийн тэмцээнд оролцох эмэгтэй тамирчдын тоог өмнөх оны тоотой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн бөгөөд тэмцээний түүхэнд байгаагүй хамгийн олон эмэгтэй өрсөлдөх гэж буй нь энэ ажээ. Харин эрэгтэй тамирчдын тоо 500 давах төлөвтэй байна.

Gianna Velarde-2019

24 настай Перу улсын тамирчин тэрээр тунгалгын булчирхайн хорт хавдар оноштой 16 удаагийн хими эмчилгээ хийлгэж, 32 удаагийн хүнд хагалгаанд орж байсан ч өөрийгөө ялан дийлэхийн гайхамшигийг харуулж чадсан хүчирхэг эмэгтэй

Эмэгтэй тамирчдаас хамгийн өндөр амжилтыг Испанийн тамирчин Лайа Санз гаргаж байсан юм. Тэрбээр 2015 онд мотоциклийн уралдаанд есдүгээр байрт шалгарч байв.

Laia Sanz,

Испанийн тамирчин Лайа Санз бол хамгийн өндөр амжилттай тамрирчдын нэг

Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн эмэгтэй тамирчдыг улсаар авч үзвэл, Испаниас хамгийн олон буюу дөрвөн эмэгтэй тамирчин оролцох бол Герман, Нидерланд, Чех, Перугаас тус тус хоёр тамирчин, харин Боливи, Франц, Итали, Парагвай, ОХУ-аас тус бүр нэг эмэгтэй тамирчин оролцох ажээ.

Anastasiya Nifontova

Тэмцээний хүчтэй өрсөлдөгч нарын нэг Орос улсын тамирчин Анастасияя Нифонтова

1978 оноос зохион байгуулж эхэлсэн “Дакар Ралли” тэмцээнийг Францын нийслэл Парис хотоос Сенегалийн нийслэл Дакар хотын хооронд зохион байгуулдаг байсан юм. Харин аюулгүй байдлын асуудлуудын улмаас 2009 оноос эхлэн Өмнөд Америкт зохион байгуулж эхэлжээ.

 Орчуулгыг:  montsame.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих