rsz_hungary-elchin-said

Дэд сайд Ж.Сауле, элчин сайл Михайл Галошфайтай уулзалт хийлээ

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михайл Галошфайтай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Унгар Улсын Будапешт хотноо 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан Монгол Унгарын Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.

Комиссын 6 дугаар хуралдааны протоколд Унгарын усны компаниуд усны хэрэглээ, хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн лавлах, өрсөлдөх чадвартай технологийг нэвтрүүлж, ундны цэвэр ус, үйлдвэрлэлийн ус, бохир ус цэвэрлэх байгууламж барих, яаралтай тусламжийн гаралтай ус цэвэршүүлэх технологийн салбарт хамтран ажиллах боломжийг судлахад бэлэн буйгаа илэрхийлсэн байдаг. Энэхүү ажлын хүрээнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Монгол Улсын хойд хэсгийн мөнх цэвдэгтэй бүс дэх усан хангамжийг найдвартай хангах, жилийн дөрвөн улиралд тогтвортой ажиллах боломжтой, сэргээгдэх эрчим хүч болох нарны энергийг ашиглах технологиор байгуулагдах инженерийн хийцтэй худгийн ажлын урьдчилсан судалгааг хийх, цаашид худаг байгуулах ба ашиглалтад оруулахад Унгарын талтай хамтран ажиллахаар тохиролцон талаар дурдаад Монгол Улсын Засгийн газрын зүгээс төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн талууд Биокомбинатын иж бүрэн шинэчлэлийн ажлыг Унгар улсын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр хийж гүйцэтгэх зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш төслийн ажлын даалгаврыг техникийн түвшинд тохиролцох ажилд ихээхэн цаг орсонтой санал нэгдсэн. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авсны үндсэн дээр энэ ондоо багтаан Монгол, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дахин шинэчлэн байгуулахаар болоод байна. Унгар Улсын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлийн санхүүжилтийг боломжит байдлаар нэмж хэлэлцээрийг дахин байгуулах асуудал Монгол Улсын хэмжээнд Байнгын хороодоор хэлэлцэгдэж батлагдсан ба Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг гаргуулаад байгаа юм. Иймд хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дахин шинэчлэн байгуулах асуудлыг эрчимжүүлэхээр тохиолцсон болно.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих