mongol mark

Дэлхийн маркны үзэсгэлэнгээс “МОНГОЛ МАРК” медаль хүртэж байв

~Дэлхийн маркны үзэсгэлэнгээс “МОНГОЛ МАРК” медаль хүртэж байв~

Дэлхийн маркны үзэсгэлэнгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцангийн “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” ном мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ үйл явдал нь 2015 оны дэлхийн маркны үзэсгэлэн юм.

Тус бүтээл нь Монголын нэн ховор маркны шалгуурыг тодорхойлж, задлан шинжилгээ хийсэн анхны бүтээл болж буйгаар онцлогтой юм.

Монгол маркны нэр хүнд дэлхий дахинд өсч, монголын зарим ховор марк олон улсын дуудлага худалдаанд 50-100 сая төгрөгийн ханшид хүрчээ. Монголын морин өртөөний үед хэрэглэж байсан нэн ховор захидлын дугтуй 100 мянган ам доллараар зарагдсан цаг үед, энэхүү ном хэвлэгдсэн нь дэлхийн марк цуглуулагчдын анхаарлыг ихээр татаж байгаа юм.

Ийнхүү монгол марк дэлхийд танигдсан мэдээллийг эргэн сануулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1.5 (2 votes)

Сэтгэгдэл бичих