Дэлхий дээрх хамгийн урт настай амьд биет бол МОД

Мод нь дэлхий дээрх хамгийн урт настай амьд биетэд тооцогддог билээ. Тэгвэл 1400 настай мод одоог хүртэл манай урд хөршийн нутаг дэвсгэрт ургасаар байна. Нэн эрт үед байгуулагдсан сүмийн гадна ургаж буй энэ мод саяхан бусад моддын адил навчаа гөвсөн бөгөөд жилийн 4 улиралд дасан зохицож, хэдэн зуун жил оршин тогтножээ.

Хятадын судлаачид энэ модыг анх Танг гүрний үед тарьж ургуулсан хэмээн үзэж байгаа юм. Танг гүрнээс хойш хэдэн арван улс гүрэн байгуулагдаж, мөхөж, хүн төрөлхтний хөгжил 1000 гаруй жилээр урагшилсан ч үзэсгэлэнт мод сүмийн гаднах байрандаа ургасаар байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих