noise

Лазерын туяаг ашиглан холын зайнаас сонсох технологи нэвтрүүлжээ

Хол зайд байгаа зөвхөн нэг хүнийг онцолж, чихэнд нь аудио сигнал хүргэх технологийг Массачусетсын Технологийн Их сургуулийн судлаачид бүтээжээ.

Тагнуул, аюулгүй байдлын салбарынхан энэхүү шинэ технологийн эхний хэрэглэгчид байна гэж тооцоолжээ. Ингэхдээ агаар дахь усны уур гэрлийг шингээхдээ дууны дохио үүсгэдэг “Фотоакустик” хэмээх үзэгдлийг ашигласан байна. Ингэж дамжуулсан дуу чимээг хавь ойрын бүх хүмүүс биш, зөвхөн чиглүүлсэн нэг хүн сонсож чадах юм.

“Технологид лазерын туяаг ашигладаг боловч сигналыг хүлээн авагч хүний нүд, арьсанд ямар нэг хор учруулахгүй” гэдгийг судлаачдын ахлагч Чарльз Уин баталсан байна.

Одоогоор чиглэгдсэн дуу чимээг 2.5 метр зайнд хүргэж байгаа судлаачид удахгүй зайг нь уртасгаж чадна гэж амлажээ. Хэрвээ ингэвэл хэрэглээнд нэвтрэх зам нээгдэх юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих