31947879_1644374362314525_7531365624736382976_n

Ням гаригт үзэх супер шоу

“Боловсрол суваг” телевиз бэлтгэн хүргэдэг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарууд энэ долоо хоногоос эхлэн ням гараг бүрийн 20:00 цагаас үзэгчдэд хүрэхээр болжээ.

Шоуны энэ удаагийн дугаарт өмнөх гурван улирлын 24 оролцогчоос шилдэг найман оролцогч сонгогдсон байна. Тухайлбал, шоуны өмнөх гурван улирлын ялагчид болох П.Баярцэнгэл, Т.Бархүү, Д.Нацагдорж нар оролцохоос гадна дуучин Б.Халиун, загвар өмсөгч А.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, Маралжингоо, Б.Амархүү шинэ дугаарт өөрсдийн ур чадварыг сорин өрсөлдөх юм.

Шилдгийн шилдэг оролцогчдын дунд болох энэ удаагийн тэмцээнд олныг гайхашруулсан үзүүлбэр олон болно гэдэгт итгэлтэй байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих