facebook

Фэйсбүүк хэрэглэгчдийн нууц үгийг ил хадгалдаг байжээ

Фэйсбүүк компани хэсэг хугацаанд олон зуун сая хэрэглэгчийнхээ нууц үгийг кодлолгүйгээр ил задгай хадгалж байсныг өчигдөр хүлээн зөвшөөрчээ.

Нэгдүгээр сард тус компанийн системд гарсан алдааны улмаас хэрэглэгчийн нууц үгс ердийн текст хэлбэрээр хадгалагдаж, Фэйсбүүкийн инженер, мэргэжилтнүүд тэдгээрт чөлөөтэй ханддаг байсныг олж тогтоосон байна.

Фэйсбүүк компанийн инженерчлэл, нууцлал, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч Педро Канахуати “Эдгээр нууц үгсийг манай ажилтнууд буруугаар ашигласан тохиолдол одоогоор илрээгүй байна. Фэйсбүүкийн дотоод сүлжээнээс гадагш алдагдах боломж байхгүй. Нууц үг нь ил болсон хэрэглэгчдэд бид тус бүрт нь мэдээлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ нууц үгс ил задгай хадгалагдаж байсан нь эрсдэлгүй өнгөрсөн гэх баталгаа байхгүй юм.Тухайлбал Фэйсбүүкийн дотоод эх сурвалжаас авсан мэдээллээр задгай хадгалагдаж байсан нууц үгсийн сан руу тус компанийн 2,000 орчим инженер, програм зохиогчид хандаж, нийтдээ есөн сая орчим хайлт хийснийг дотоод лог файл харуулж байгаа тухай сэтгүүлч Брайан Крэбс мэдээлжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих