hiimel oyun uhaan

Хятад улс хиймэл оюун ухааны патентаар дэлхийд тэргүүлдэг

Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллага өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд нийтэлсэн тайландаа “Сүүлийн үед хиймэл оюун ухаан онолын хүрээнээс дэлхийн зах зээлд гарч, дэлхийн хиймэл оюун ухааны өрсөлдөөнд Хятад, Америк тэргүүлж байна” гэжээ.

Тайланд, 1950-иад оноос хиймэл оюун ухаан бий болсон. 2016 оны тоо баримтаас үзвэл, олон орон хиймэл оюун ухааны 340 мянган патентын эрхийн өргөдөл өгч, шинжлэх ухааны сэтгүүлд 1.6 сая өгүүлэл нийтэлсэн гэжээ.

АНУ-ын технологийн IBM компани хиймэл оюун ухааны 8920 патентын эрхтэй, түүний дараа “Microsoft” компани 5930 патентын эрх эзэмшдэг юм байна. Харин хиймэл оюун ухааны хамгийн олон патентын эрхтэй эрдэм шинжилгээний 20 байгууллагын 17 нь БНХАУ-ынх байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4 (1 vote)

Сэтгэгдэл бичих