Буриад-сур

Үндэсний сур харвааны тэмцээн амралтын өдрүүдээр болно

Үндэсний сурын харвааны энэ жилийн Монгол Улсын нээлтийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 10-12-нд болно.

Монгол Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит болгон зохион байгуулж буй уг нээлтийн харваа 2 өдөр үргэлжилнэ.  Нийслэлийн сурын харвааны талбайд болох энэ тэмцээнд оролцох харваачдын тооноос шалтгаалж, харвааг хэдэн өдөрт явуулах хугацааг товлох юм байна. Тавдугаар сарын 9-ний 18 цаг хүртэл тамирчдыг бүртгэж, 396-гаас дээш харваач бүртгүүлсэн тохиолдолд 10-12-нд хоёроос гурван өдөрт багтаан зохион байгуулна хэмээн Монголын үндэсний харваачдын холбооноос мэдээллээ.

Энэхүү нээлтийн харваанд тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр хагас сая төгрөг хүртэж, аваргын алтан медаль зүүх юм. Харин 2, 3, 4, 5 дугаар байр эзэлсэн харваачид 400, 300, 200, 100 мянган төгрөгийн шагналыг эрэгтэй, эмэгтэй тус бүр хүртэх бөгөөд мөнгө, хүрэл медальтан болон өргөмжлөлийн эзэд болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих