Гүн нойрсоход тустай хүнс

“National Geographic Food”-ийн ээлжит дугаарт бат бөх нойрсоход тустай хүнсийг нэрлэжээ.

Тус хэвлэлд бичснэээр сайхан унтаж амрахын тулд өдрийн турш магни, триптофанаар баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй гэнэ. Үүнд исгэсэн бүтээгдэхүүн, цацагт хяруулын мах, гадил, бүйлсний самар, овъёосны нэвс зэрэг ордог юм байна.

Халуун ногоотой, тослог хоол идэх, кофе, согтууруулах төрлийн ундаа уух нь муу. Эдгээр бүтээгдэхүүн нь удаан шингэхээс гадна мэдрэлийн системийг цочроодог.

Харин эдгээрийн оронд сүү, мах, өндөг, загас зэрэг уургаар баялаг хүнс, түүнчлэн ногоо хэрэглэх нь тустай. Эдгээр бүтээгдэхүүн нь түүнчлэн нойрны даавар буюу мелатониныг ялгаруулдаг триптофанаар баялаг юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих