Бригадын генерал Жозеф Ж.Стреф

АНУ-ын Бригадын генерал Жозеф Ж.Стрефтэй уулзав

АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, бригадын генерал Жозеф Ж.Стрефийг 9 дүгээр сарын 18-ны өдөр БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар тус бүр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд 2019 он бол хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааны онцлох жил болж байна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд АНУ-д, АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Монгол Улсад харилцан айлчлал хийлээ.

~АНУ-ын Бригадын генерал Жозеф Ж.Стрефтэй уулзав~

Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, тусгай хүчний командлагч зэрэг томоохон төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцлаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд АНУ-ын Аляска мужийн Хуурай замын цэргийн хүчин тогтмол оролцож ирсэн нь бидний хамтын ажиллагаа өргөжиж буйг илэрхийлнэ гээд олон асуудлаар санал солилцов.

Батлан хамгаалах яам

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих