moon-plants

Саран дээрх анхны ургамал “мөхжээ”

Саран дээр шөнө болоход -170 хэм хүртэл хүйтэрдэг байна

Сарыг судлахаар бүтээгдсэн БНХАУ-ын “Чан-Э 4” төхөөрөмж сарны цаад талд амжилттай газардаж, түүхэнд бичигдсэн үйл явдал энэ сарын эхээр болсон билээ.

“Чан-Э 4” төхөөрөмж 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр дахин нэг гайхалтай түүхийг бичиж саран дээр биологийн туршилт хийж, анх удаа  ургамал тарьсан зургаа дэлхий рүү илгээсэн юм.

saran deerh-urgamal

“Чан-Э 4” төхөөрөмж анх удаа саран дээр ургамал тарьсан зургаа хоёрхон хоногийн өмнө явуулж байжээ

Харамсалтай нь, саран дээр соёолуулж чадсан хөвөнгийн ургамал үхсэн мэдээ иржээ. Энэ тухай Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

“Lunar Micro Ecosystem” хэмээн нэрлэсэн уг туршилтын хүрээнд хөвөнгөөс гадна төмс, рапс, хөгц зэрэг зургаан төрлийн биологийн элементийг шим тэжээл бүхий хөрсөнд суулгаж туршсан бөгөөд хөвөнгөөс бусад бүх ургамал нь тэр дороо үхсэн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар хөвөнгийн ургамал сарны шөнийн температураас болж үхсэн гэжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих