Өвөр Монголын Ардын Эмнэлгийн хороонд “Од”, “Нар” гэх нэртэй хоёр робот 01дүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгийн туслан гүйцэтгэх ажилд оролцохоор болсон байна.
Тус хоёр робот нь үлгэр ярьж, хошин шог ярьдаг аж. Ялангуяа эмнэлгийн дотоод зохион байгуулалтад замчлах, эмнэлгийн дугаар авах, шинжилгээний хариу авах, эрүүл мэндийн лавлагаа авах зэрэгт туслах юм байна. Мөн мэдрэгчтэй дэлгэц болон үг яриагаар дамжин хүмүүстэй мэдээлэл солилцдог. Роботын зөв удирдамжаар өвчтөнүүд амар хялбар үйлчилгээг авах болжээ.
Өвөр Монголын Ардын эмнэлгийн хороо нь ӨМӨЗО-ы хамгийн анхны эмчилгээний робот ашигласан эмнэлэг болж байгаа юм байна.