sarnai

Модель С.Сарнай утааны эсрэг юу гэв…

Ганц биеэрээ гунхалзан олны дунд од шиг гялалзаж явах хүнийг “Мисс” хэмээн төсөөлдөг  олны ойлголтыг  ээж болсон ч эвдэж чадсан Модель С.Сарнай мэргэжил нэгт  залуутайгаа тоонот гэртээ толгой холбосон билээ. Үрийн зулай үнэрлэсэн  ч  авьяаслаг модель бүсгүй маань  “Яг түүн шиг” шоунд өрсөлдөж “Галзуу зугаалга” МУСК болон реклам клипэнд  тоглон бүгдийг амжуулдаг супер ээжийн нэг болсон тэрбээр нийгмийн асуудалд санаа зовнидог болжээ.

model-sarnai

Загвар өмсөгч бүсгүй 2017 онд бага охиноо өлгийдөн авчээ

Тэрээр  ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт орших Манжуур хотод  ажлаар явж байгаа бөгөөд тэндхийн агаарыг “биширсэн” гэнэ. Тиймдээ ч тэрбээр Улаанбаатарын агаарын бохирдолд тун чиг сэтгэл зовниж буйгаа  өөрийн цахим хуудаснаа ийн илэрхийлжээ.

~Модель С.Сарнай утааны эсрэг ҮГЭЭ хэлж байна~

Модель С.Сарнай : “Би Манжуурт ажлаар ирчихсэн байна. Энэ жижигхэн хот чинь яасан гоё хөгжчихсөн газар вэ. Манай Улаанбаатар өдийд ийм байтугай л гоё болж болохоор хугацаа өнгөрлөө. Яасан ч сайхан агаартай юм. Хоёр хүүхдээ бодоод унтаж чадахгүй юм. Цэвэр агаарыг ганцаараа амьсгалаад байгаадаа амиа бодсон мэт сэтгэгдэл төрөөд үнэхээр тайван байж чадахгүй байна. Гадаад гараад яасан гоё агаартай юм бэ гээд амьсгаа авах хэцүү санагдаж байна. Хүүхдүүдээ л энэ агаараар амьсгалуулмаар байна. Улаанбаатарын утааны асуудал одоо шийдэх цаг болсон шүү дээ. Хоёр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодохоор л өөр улсад очоод амьдармаар. Уг нь хүүхдүүдээ Монголдоо л өсгөмөөр байгаа юм. Утааны эсрэг ямар нэгэн зүйл хийхэд нөхөр бид хоёр хэзээд бэлхэн”  гэсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих