water

Даогийн судар дахь “мөнхийн ус”-ыг олжээ

Төв Хятадын Хэнань мужаас олдсон эртний бунхнаас Даогийн сударт бичсэн байдаг “мөнхийн ус”-ыг олсон тухайгаа археологичид Баасан гарагт зарлажээ.

Баруун Хань улсын (202 МЭӨ-8 МЭ) үеийн уг бунхнаас судлаачид өнгөрсөн оны аравдугаар сард 3.5 литр багтаамжтай ваар олж байв.

sudalgaa=munhiin us

“Мөнхийн амьдрал бэлэглэх шидтэй гэгддэг рашааныг анх удаа Хятадад илрүүллээ” хэмээн Луояань хотын Соёлын Дурсгал, Археологийн Хүрээлэнгийн захирал Ши Жязэнь хэвлэлд ярьжээ.

mubhiin us

Шингэний химийн найрлагыг судалсан эрдэмтэд энэ нь эртний Даогийн шашны сударт бичигдсэн “мөнхийн ус”-ны бүтэцтэй ижил болохыг тогтоосон юм байна.

Вааранд агуулагдаж байсан шингэнийг эхлээд архи гэж таамаглаж байсан бол сүүлд өөр шингэн болохыг тогтоожээ.

Уг шингэнийг судалснаар мөнх амьдралын тухай эртний хятадуудын ойлголт, Хятадын соёл иргэншлийн хувьсал хөгжлийг танин мэдэх ач холбогдолтой гэж тэр үзэж байна.

Нийт 210 м.кв талбайтай язгууртны бунхнаас эртний хүрэл ваар савнууд, үнэт чулуун эдлэлүүд олноор гарсан юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих