-Train

Ирэх жилээс Хятадад жолоочгүй галт тэрэг үйлчилнэ

Хятад улс жолоочгүй галт тэргийг 2020 оны эхний улиралд хөдөлгөөнд оруулахаар төлөвлөжээ.

БНХАУ-ын эрх баригчид жолоочгүй зорчигч тээврийн галт тэргийг үйлдвэрлээх болсон тухайгаа зарласан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Тус жолоочгүй галт тэргийг 2020 оны эхний улиралд хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж буй гэнэ.  “Энэхүү галт тэрэг ашиглалтад орсноор дэлхийн хамгийн хурдан галт тэрэг болно” гэж Тээврийн яамнаас уламжлав.

Үйлдвэрийн ажлыг “CRRC Zhuzhou Locomotive” компани хариуцан ажиллах ба тус компанийн ТУЗ-ын дарга Жоу Чинэ “Сүүлийн үеийн технолгиор уг галт тэргийг үйлдвэрлэнэ. Зорчигчид аялах, зорчиход дээд зэргээр тухтай. Галт тэргийг хүчирхэг тархиар удирдах болно” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

no driver

Бүрэн автомат галт тэрэгний давуу тал нь тогтмол хурдаар аялж, хөдлөх, хурдлах, зогсох аяллын бүх явцыг байнга хянадаг учраас, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой юм.

Ухаалаг галт тэрэг 50-200 км-ийн зайд хот, хот хоорондын тээвэр хийхэд тохиромжтой гэнэ. 

Хятад улс 2017 оны арваннэгдүгээр сард нийт 31 метрийн урттай бөгөөд 307 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай жолоочгүй галт тэргийг амжилттай туршсан анхдагч орнуудын нэг билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих