1911 онд хуучнаар Македоны газар нутагт төрсөн, Болгарын иргэн, үзмэрч Ванга 2019 оныг мөн тольдсон байна
Бага насандаа хараагаа алдаж ертөнцийг тольдох хувь заяа нь дутсан ч билгийн мэлмий нь нээгдсэн зөнчийг бид сайн мэднэ. Тэрээр хэдэн арван жилийн цаадах ирээдүйг яг таг зөгнөн хэлдэг Евангелия Ванга гэгч юм. Ванга 2019 оныг хэрхэн зөгнөн хэлснийг та бүхэнд хүргье.
“Дональд Трамп. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч. Бусдаасаа өөр. Зөвхөн АНУ, америкчууд л сайн сайхан амьдрах ёстой гэж үздэг. Түүнийгээ ч нуудаггүй. Дэлхийн хоёр том гүрэн Орос, Хятадын удирдагчтай сөргөлдөж, эдийн засгийн шахалтыг ч үзүүлж буй. Европыг ч гэсэн санхүүжилтээр дарамталдаг. Энэ эрхэм 2019 он гараад Вангагийн хэлснээр сонгсголоо алдаж (дүлийрч), толгой тархи хүнд өвчин тусваас ерөнхийлөгчийн суудлаа өгөх болох нь“
Оросын холбооны улсын ерөнхийлөгч В.Путиныг хэрхэн зөгнөсөн бол…
“Яаж ч хэлж байсан нэг л мэдэхэд Путин Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорсон. Тэр Орос улсыг өндийлгөсөн. Европын холбоо, АНУ-ын хамтарсан шахалт, эдийн засгийн бойкотыг ажралгүй давж гарсан нь түүний нарийн ухаан, бодлогын үр дүн юм. Харин 2019 онд түүний амийг хороох ээлжит оролдлогыг хийх юм байна. Өмнө нь 4 удаа тийм оролдлогыг зайлуулж чаджээ“ хэмээн дэлхийн томоохон гүрний удирдагчдыг ийнхүү зөгнөн хэлжээ.
Дашрамд Евангелия Ванга Дэлхийн хоёрдугаар дайн, Сталины хувь заяа, 2001 оны 9 сарын 11-ны Америкийн хоёр ихэр цамхагийн террорист халдлага, 2004, 2018 оны Өмнөд Азийг нөмөрсөн Цунами, 2018 онд Индонезид цунами гарч нийт 600,000 иргэний амийг авч одсон зэрэг олон үйл явдлыг зөгнөн хэлсэн байдаг. Мөн 2019 онд Индонезид мөн л цунами гарахыг таамаглаж байсан юм.