wandering earth

Үзэл суртлын хатуу шалгуурыг давсан уран зөгнөлт кино Хятадыг байлдан дагуулж байна

Сар шинийн баяраар нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л $405 саяын ашиг олж,  кино театруудаар гарсан  даруйдаа сая сая үзэгчийг байлдан дагуулаад байгаа “The Wandering Earth” сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн том киноны зах зээл болох гэж байгаа Хятад улсад шинжлэх ухааны уран зөгнөлт кино бүтээх шинэ хувьсал ирснийг харууллаа.

Тус улсын кино урлагийн түүхэнд анхны шинжлэх ухааны уран зөгнөлт “The Wandering Earth” кинод Бээжин, Шанхай хотуудыг сөнөж байгаагаар дүрслэн үзүүлсэн нь үзэл суртлын хатуу шалгууртай коммунист нийгмийн хувьд анхны тохиолдол гэнэ.

Хурдацтай өсөн томорч байгаа нарнаас дэлхийг аврахаар Хятадын сансрын нисгэгчид тэмцэж байгааг уг бүтээлд харуулжээ.

“The Wandering Earth”-ийн араас харь гарагийнхны түрэмгийллийг үзүүлсэн “Shanghai Fortress”, галактик хоорондын аялал, адал явдлыг үзүүлсэн “Pathfinder” кинонууд 2019 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих